Гадаад харилцааны яамаас хилийн чанадад суугаа Монгол Улсын Өргөмжит консулуудын ээлжит 10 дугаар уулзалт Улаанбаатар хотноо есдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Өнөөдрийн байдлаар хилийн чанадад Монгол Улсыг төлөөлж 75 Өргөмжит консул 49 оронд ажиллаж байна. Үүнээс Европ, Ойрхи дорнод, Африкт-38, Ази, Номхон далайн орнуудад-27, Америк тивд-10 бий. Тус уулзалтыг 1998 оноос хойш хоёр жил тутамд зохион байгуулж ирсэн бөгөөд коронавируст цар тахлын улмаас завсарлаад байсан юм. Өргөмжит консулуудын уулзалт, хэлэлцүүлгийн нэгдсэн арга хэмжээ маргааш ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болно.