2024 онд Катар улсад зохион байгуулагдах АХБХ-ны 23 хүртэлх насны Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатны “J” хэсэгт Саудын Араб, Камбож, Ливан улсуудтай нэг хэсэгт орсон билээ.
Хэсгийн тоглолтууд есдүгээр сарын 06-наас 12-ны өдрүүдэд Саудын Араб улсын Абха хотод зохион байгуулагдах болсон бөгөөд Монголын Шигшээ баг 22 жилийн дараа Саудын Араб улсыг зорьж байгаа юм.
Өмнө нь 2001 оны хоёрдугаар сард 2002 оны ДАШТ-ий урьдчилсан шатны хэсгийн тоглолтоо Саудын Араб, Вьетнам, Бангладеш улсуудтай тоглож ДАШТ-ий урьдчилсан шатнаас анхны оноогоо Бангладеш улстай 2:2 харьцаатай тэнцэж авч байсан түүхтэй.
Тэгвэл өнөөдөр Япон мэргэжилтэн Ичиро Оцука дасгалжуулагчаар удирдуулсан 23 хүртэлх насны шигшээ баг Цомоо хамгаалагчид болох Саудын Араб улсын шигшээ багтай 00:00 /УБ хотын цагаар/ цагаас тоглох юм.
Саудын Арабын шигшээ баг 2022 онд явагдсан АХБХ-ны 23 хүртэлх насны Азийн Цомын аваргууд аж. Тоглолтыг https://www.youtube.com/@Riyadiyatv тус сувгаар үзэх боломжтой.