Монголд ирэх амралтын өдөр зохион байгуулах сагсан бөмбөгийн “FIBA 3x3 sansar challenger-2023” тэмцээнд 16 орны шигшээтэй “Улаанбаатар ММС энержи”, “Сансар ММС энержи”, “Зайсан МИГ даатгал”, “Баянгол бронкос” багийнхан өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна. Тэмцээний урьдчилсан шатанд зургаан баг тоглон, хэсгээ тэргүүлсэн нэг нь үндсэн С хэсэгт орж, цааш өрсөлдөх юм. Энэ удаа урьдчилсан шатанд Латвийн “Рига”, АНУ-ын “Омаха”, Монголоос “Зайсан МИГ даатгал”, “Баянгол бронкос” багийнхан нэг хэсэгт багтжээ. Одоогоор Сербийн баг амжилтаараа дэлхийн чансааг тэргүүлж буй. Сонирхуулахад, тус тоглолтын дараа энэ сарын 13-нд Шанхайн “Их дуулга”-д өрсөлдөх эрх олгох “Energy 3x3 quest-2023” тэмцээн эхэлнэ. Зургаан хоног үргэлжлэх уг тэмцээний эхний шатны тоглолтууд “Парк 3х3 гарден”, “Romano сup”-т, аваргын төлөөх нь энэ сарын 18-нд “UG аrena”-д болно.