Өнөөдрийн хуралдаанаар "Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл"-д Засгийн газраас өгөх санал дүгнэлтийг гаргажээ.
Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар "Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт"-ийг гаргалаа.
Бидний дараагийн том зорилт бол “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын баримт бичигтэй болъё" гэдэг зорилтыг Шүүхийн тухай хуульд бичсэн. Энэ хүрээнд "Шүүхийн бодлогын баримт бичгийн төсөл" бэлэн боллоо. УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хийж байна.
Дэлхий нийтээрээ шүүн таслах ажиллагааг цахим болгож буйтай уялдуулж, уг тогтолцоог нэвтрүүлэх тухай тусгасан.
Шүүгч нарыг хөгжүүлэх, сургах, боловсон хүчний хүний нөөцийг бүрдүүлэх асуудлыг уг баримт бичигт тусгасан. Засгийн газраас Шүүх байгуулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина. Шүүх эрх мэдлийн салбарын бүтцийн өөрчлөлтийг уг хуулиар хийхийг зорьж байгаа. Шүүхийн тогтолцоог өөрчилнө. ШШГЕГ-т бүтцийн өөрчлөлт хийх тухай Шүүх байгуулах тухай хуульд тусгана.
Мөн БНХАУ-ын зүгээс Хятадад ял эдэлж байгаа тодорхой тооны иргэдийг есдүгээр сарын дундуур манайд хүлээлгэж өгөх таатай мэдээлэл ирсэн” гэв.