Өчигдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанд сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах, технологийн шинэчлэл хийх талаарх судалгаа, шинжилгээ, тооцооллыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцуулжээ. Улмаар түлшний үйлдвэрийн технологийг шинэчлэх, чанарыг нь олон улсын стандартад хүргэх, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулахыг салбарын сайдад даалгасан байна. Мөн Хан-Уул дүүргийн Нисэх, Яармаг орчим, Налайх дүүрэг, Дархан-Уул аймгийн гэр хорооллын 26 825 айл өрхөд ирэх арванхоёрдугаар сарын 15-наас хагас коксон шахмал түлшийг асаагчийн хамт нийлүүлэх тооцоолол боловсруулжээ. Үүнд 24 500 тонн хагас кокс, асаагчийн зардалд 32 тэрбум төгрөг шаардлагатай аж.
Түүнчлэн тус хуралдаанаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт өдөр бүр “Шүд угаах цаг” бий болгохоор шийдвэрлэжээ. Тодруулбал, “Эрүүл шүд” (2024-2027) арга хэмжээний төлөвлөгөөг ирэх улиралд багтаан баталж, хэрэгжилтийг нь хангаж ажиллахыг Эрүүл мэндийн болон Боловсрол, шинжлэх ухааны сайдад даалган, суралцагчдын шүд угаах цэг, орчин бүрдүүлэхийг үүрэгдсэн байна.
Бэлтгэсэн: У.Наран