Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурал өнөөдөр, дуулиан, шуугиантай боллоо. Улмаар тэд дараах томилгоог хийв.
Тодорхой хэлбэл,
- Ардчилсан намын тэргүүн дэд даргаар С.Баярцогтыг,
- Ардчилсан намын дэд даргаар Р.Амаржаргал, С.Буяндэлгэр, Ч.Өнөрбаяр, Ц.Жадамбаа, И.Мөнхжаргал, Ш.Жандос, О.Алтангэрэл, П.Галиндэв, Ж.Баярмаа, П.Батчимэг, Э.Одбаяр, Т.Пүрэвхатан, Ш.Түвдэндорж, Ц.Уртнасан, Р.Эрдэнэбүрэн нарыг томилов.
- Ардчилсан намын ҮБХ-ны Тамгын газрын даргаар С.Батзаяаг томиллоо
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан 76.5 хувийн ирцтэйгээр болж, тодорхой асуудлыг хэлэлцсэн. Үүнд:
1.1. Үндэсний бодлогын хорооны гишүүний бүрэн эрхийг батлах тухай,
1.2. Гишүүний намын сонгуульт албанд нэр дэвших, сонгох, сонгогдох, томилогдох үйл ажиллагааны журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай,
1.3. Тэргүүн дэд дарга, дэд дарга нарыг томилох тухай,
1.4. Үндсэн дүрмийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай,
1.5. Дотоод сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай,
1.6. Ардчилсан намын гишүүний татвар, бүх шатны сонгуульт гишүүний хураамжийг шинэчлэн батлах тухай,
1.7. Улс төрийн зөвлөлийг сонгож байгуулах тухай асуудлуудыг хэлэлцэв.