“Филадельфи-76”-гийн гол тоглогчдын нэг Ж.Харден тусбагийн сагсан бөмбөгийн үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгч Д.Моурийг “худалч” гэж шүүмжиллээ. “Дэрил Моури бол худалч. Би хэзээ ч түүний ажиллаж буйбагийн нэг хэсэг байхыг хүсэхгүй. Би давтаж хэлье. Дэрил Моури бол худалч” хэмээн Ж.Харден өгүүлсэн талаар сэтгүүлч Ш.Чарания сошиал хуудсандаа бичсэн байна.
Өдгөө 33 настай Ж.Харден өөр багт очих хүсэлтэй тухайгаа “Филадельфи-76”- гийн удирдлагад мэдэгдсэн. Гэсэнч энэ талаар баг нь ямар ч арга хэмжээ авахгүй байгаа юм.
Тодруулбал, солилцоо наймааны зах нээгдсэний дараа Ж.Хардены төлөөлөгчтэй “76”-гийн удирдлага огт уулзаагүй. Мөнтүүнийг солих талаар өөр багтай ч ямар нэг хэлэлцээ хийлгүй зуныг өнгөрүүлж байгаа аж.
Ж.Харден өнгөрсөн улиралд 69 тоглолтод оролцохдоо 20.9 оноо, 10.3 дамжуулалт, 6.1 самбараас бөмбөг авалт дунджилсан юм.