Монгол ноолуурыг гадаад зах зээлд сурталчлан таниулах контент бүтээх ажил эхэлж байна. ХХААХҮЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэргэдэх Монголын Тогтвортой Ноолуурын Платформ болон АДАПТ төслийн дэмжлэгтэйгээр бүтээх юм. Тус контентийн зорилго ба чиглэлийг тодорхойлох оролцогч талуудын зөвлөлдөх хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлэгт холбогдох салбарын ОУ-ын байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшил ба эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөл оролцож өөрсдийн санал бодлоо хуваалцлаа. Улмаар Монгол ноолуурыг зорилтот гадаад зах зээлд таниулахад чиглэсэн контентийн гол утга санааг 4W аргачлалыг ашиглан салбарын оролцогч талууд хамтран боловсрууллаа.