"И-Монгол академи" УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран: Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас боловсруулан баталсан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг ЦХХХЯ, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, И-Монгол академын хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн наймдугаар сарын 14-18-ны өдрүүдэд танилцуулна. Ингэхдээ дөрвөн чиглэлд баруун бүс болох Ховд, Завхан аймаг, төвийн бүс Дархан-Уул, Орхон аймаг, зүүн бүс Хэнтий, Сүхбаатар аймаг болон Дорноговь, Өмнөговь аймгуудад сурталчлан таниулж, сургалт, үнэлгээ хийж ажиллана.
Өчигдөр, Хэнтий аймгийн төрийн албан хаагчдад цахим ур чадвар олгох сургалт зохион байгууллаа. “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд Хэнтий аймгийн төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг “И-Монгол академи” УТҮГ-ын сургагч багш О.Билгүүн зохион байгууллаа. Сургалт “Албан бичиг солилцооны дундын систем”, “Тоон гарын үсэг түүний хэрэглээ”, “Төрийн албан хаагчдад хэрэгцээт цахим хуудсууд”, “Мэдээллийн аюулгүй байдлын суурь ойлголтууд”, “Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журам зэрэг сэдвийн хүрээнд болж, албан хаагчдын сонирхсон асуултуудад хариулт өгөн, мэдээлэл солилцлоо. Сургалтад Хэнтий аймгийн төрийн 8 байгууллагын 30 орчим албан хаагч хамрагджээ.