Монгол Улсын эдийн засгийн төлөв байдал, залуу бизнес эрхлэгчдийг дэмжих, орон нутгийн хөрөнгө оруулалт, цаашдын боломжийн талаар нээлттэй ярилцаж, санал, санаачилгыг нь сонсох зорилгоор АН-аас “Эдийн засгийн форум”-ыг бүс нутгуудад зохион байгуулж буй. Тэд эхний форумаа долдугаар сарын 31-нд хангайн бүсэд буюу Хөвсгөл аймагт хийсэн юм. Тэгвэл энэ сарын 16-17-нд баруун бүсийн чуулганыг Баян-Өлгий аймгийн төв Өлгий сумд зохион байгуулахаар төлөвлөжээ. Чуулганд Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн Ардчилсан намын гишүүд, дэмжигчид болон залуу бизнес эрхлэгчдийн төлөөллөөс бүрдсэн нийт 800 гаруй хүн оролцох юм байна.