Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.15, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дүрмийн 4.2.3, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүнчлэлийн хураамжийн журмын 3.1 дэх заалтад заасан гишүүнчлэлийн хураамж төлөх үүргээ биелүүлээгүй 245 өмгөөлөгч байна. Иймд Өмгөөллийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь хэсэгт заасны дагуу дараах өмгөөлөгчдийн /өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлийн дугаараар оруулав/ өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгох үндэслэл бий болсон байх тул гишүүний үүргээ биелүүлэхийг үүгээр мэдэгдье.
Жич: Баянгол дүүрэг, 2-р хороо, Энхтайваны өргөн чөлөө46, Гранд плаза 15 давхар, 1505 тоотод хүрэлцэн ирж биечлэн уулзах болон дэлгэрэнгүй мэдээллийг 70126861-3 утсаар холбогдож авна уу.
Эх сурвалж: МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО