Зэвсэгт хүчний Тээврийн хяналтын албаны тасгийн дарга хошууч Л.Гансүхээр ахлуулсан бүрэлдэхүүн наймдугаар сарын 11-ний өдөр Зэвсэгт хүчний 011 дүгээр ангид ажиллаж, авто машинуудын тооллого, техникийн хяналтын улсын үзлэгийг зохион байгууллаа.
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, “Тээврийн хэрэгслийг ашиглахад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндсэн шаардлага”, “Тээврийн хэрэгсэлд техникийн үйлчилгээ, засвар хийхэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндсэн шаардлага”, “Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох, эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт”-д заагдсан зөрчлүүдийг арилгуулах, “Авто тээврийн хэрэгсэлд тавигдах MNS 4598:2020” ерөнхий стандартыг хангуулах зорилгоор дээрх үзлэг оношилгоог явуулсан юм.
Үзлэгийн явцад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд зарим авто машиндаа сэргээн сайжруулалт хийх талаар анхааруулж, “Замын хөдөлгөөний аюулгүй байдал” сэдвээр сургалт явуулсан юм.