Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн Шархад дахь хээрийн Сургалтын төвийг түшиглэн явагдаж буй “Оюутан цэрэг 2023” сургалтад хамрагдаж байгаа дайчид цэргийн сэтгэл зүйн бэлтгэл олгох сургалтаар албаа амжилттай үргэлжлүүлж байна.
Тухайлбал, оюутан цэргийн дайчид байлдааны үед тохиолдож болох айдас, түгшүүр, сандралыг даван туулахад зориулсан тусгай төхөөрөмжилсөн хичээлийн цэгүүдэд сургалт, дадлага хийж цэргийн алба хаагчдад байх ёстой тэсвэр, хатуужлыг өөрсдөдөө төлөвшүүлж байна. Цэргийн сэтгэл зүйн бэлтгэл олгох хичээлээр байлдааны техник, хэрэгслийн дуу чимээнээс цочролыг гаргах,
цэргийн анхан шатны тусламж хээрийн нөхцөлд үзүүлж, суралцах,
байгалийн гамшигт үзэгдэлд, газар оронд үүрэг гүйцэтгэх, гол, усан саадыг хүн нэг бүрийн хэрэгсэлтэй даван туулах, мөн нурсан, эвдэрсэн, шатсан барилга байгууламжид үүрэг гүйцэтгэх гэсэн дайн байлдааны бодит байдалд ойртуулсан цэгүүдэд дадлага, сургуулилт хийв.
Эх сурвалж: Эрдэм студи