Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Хүйс толгой багийн 22 дугаар гудамжны “Задгай” бохирын шугамын төмөр хоолой солихоор нүх ухаж байсан хоёр хүн шороонд даруулсан тухай дуудлагыг наймдугаар сарын 07-ны өдрийн 12.20 цагт хүлээн авсан аж. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Б /31настай, эрэгтэй/, Б /24 настай, эрэгтэй/ нар 3 метрийн гүнтэй бохирын шугамын нүх ухаж байгаад шороонд даруулсан байсныг эсэн мэнд гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн.