Эдгээр шинэ гэрүүдийг аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр худалдан авч, 100 жилийн ойн үеэр ирэх зочдод зориулан барьсан аж.
Аймгийн Засаг даргын Тамгын газарт гэр хүсэж өргөдөл гаргасан иргэдээс сонгож, гэр нэн шаардлагатай 20 айлд 5 ханатай, шинэ, цоохор гэрийг ийнхүү гардуулан өгөв.
Гэрүүдийг аймгийн ИТХ-ын дарга Н.Тамир, аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нар гардууллаа.