Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны наймдугаар сарын 1-ний өдрийн А/270 тоот тушаалтай холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран 200 хүний бүрэлдэхүүнтэй нийтийн эзэмшлийн шарилж, лууль устгах ажлыг нийслэлийн төвийн 6 дүүргийн 24 байршлын 893,500м2 талбайд өнөөдрөөс эхлүүллээ. Нийслэлийн захирагчийн ажлын албанаас мэргэжлийн байгууллагын зөвлөмж, заавар, хамгаалалтын хувцас, багаж хэрэгслээр хангах бөгөөд ажлын өдрүүдээр 8 цагаар, нэг сарын хугацаанд ажиллуулна. Жил бүр шарилж устгалын ажлыг 2 удаагийн давтамжтай зохион байгуулдаг. Эхний устгалыг зургадугаар сарын 25-наас долдугаар сарын 25-ны хооронд зохион байгуулсан бол 2 дахь удаагийн устгалыг өнөөдөр эхэлж байна.