Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, цонхон дээр 1 эмэгтэй хөлөө гаргачихсан амиа хорлохоор уйлаад сууж байна гэсэн дуудлагыг наймдугаар сарын 02-ны өдрийн 09.54 цагт хүлээн авсан аж.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн У/32 настай, эмэгтэй/ нь амиа хорлох зорилготой сууж байсныг 5 минут ажиллаж эсэн мэнд буулган Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн байна.