АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп гурван зүйл ангиар гэм буруутай нь тогтоогдвол 600 жилийн хорих ялаар шийтгүүлж магадгүй байна. Энэ тухай “The Washington Times” сонин мэдээлэв.
“Флорида, Нью-Йорк, Колумбийн дүүрэгт гурван эрүүгийн хэргийн 78 зүйл ангид буруутгагдаж байгаа Трампад оногдуулах ялын дээд хэмжээ нь бараг 600 жилийн хорих ял юм. Хэрэв Ерөнхийлөгч асан гэм буруутай нь тогтоогдвол дээрх ял авна ” гэж нийтлэлд дурджээ.
Өнгөрсөн зургадугаар сарын эхээр Трампын эсрэг мэдүүлсэн хэрэг нь 20 жилийн хорих ялтай. Тэдгээрийн нэг зүйл анги нь нууц материал хадгалахтай холбоотой байсан.
Гуравдугаар сард Манхэттэний тангарагтны шүүх экс ерөнхийлөгчийг бизнесийн залилангийн хэргээр буруутгасан.
АНУ-ын экс Ерөнхийлөгчийг мөн 2020 оны сонгуулийн дүнг цуцлахыг оролдсоноор 2021 оны нэгдүгээр сарын 6-нд Капитол руу дайрах үймээн самуунд хүргэсэн хэргээр буруутгасан юм.