ТХН-ийн Түншлэл нь Парисын хэлэлцээр болон Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор хөгжингүй болон хөгжиж буй 115 гаруй орон, 80 гаруй байгууллага зэрэг 200 гаруй гишүүнтэй олон улсын байгууллага юм.
ҮТХН-ийн Түншлэлийн төлөөлөгчдийн айлчлалаар Монгол Улсад цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, хамтын ажиллагааны боломжуудыг тодорхойлохын зэрэгцээ үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд, ололт амжилт, алдаа дутагдлын талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна. ҮТХН-ийн тогтвортой, үр дүнтэй үйл ажиллагааны төлөвлөгөөг бий болгоход нэгдмэл байдал, хамтын ажиллагаа нэн тэргүүнд тавигдах юм.
Олон Улсын Засгийн газрууд ҮТХН-ийн хэрэгжилтийн тэргүүлэх чиглэл, тэдгээрийг хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг, үйл ажиллагааны төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилт, дэмжлэгийн төрлийг тодорхойлно.
Эдгээр хүсэлтийг үндэслэн түншлэлийн гишүүн улсууд болон олон улсын байгууллагууд туршлага судлах болон техникийн туслалцаа, санхүүжилтийн эх үүсвэрүүдийг санал болгодог.
Хамтын ажиллагааны арга хэмжээ нь хөгжиж буй орнуудад уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож, саармагжуулахад дэмжлэг үзүүлэх боломжийг олгож, тогтвортой хөгжлийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлдэг байна.
Энэ удаагийн айлчлалаар Монгол Улсад 8 дугаар сарын 01-05-ны өдрүүдэд ажиллах хөтөлбөрийн хүрээнд ҮТХН-ийн түншлэлийн төлөвлөгөөний дагуу улс орнуудын оролцоо, дэмжлэгийг дүгнэх салбар дундын хэлэлцүүлэг, явцын үнэлгээ хийгдэх юм. ҮТХН-ийн түншлэлийн төлөөлөгчдийг БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам, албаны хүмүүсийн хамт хүлээн авч уулзлаа.