Дронууд Москва хотын төвийн өндөр барилгуудыг дахин мөргөсөн тухай тус хотын захирагч Сергей Собянин өчигдөр мэдэгдэв.
“Москва руу халдах гэж байсан хэд хэдэн дроныг замд нь агаарын довтолгооноос хамгаалах системээр устгасан. Нэг нь өнгөрсөн удаагаа довтолсон хотын төвийн өндөр барилгад дахин халдав. Барилгын 17 давхрын гаднах хана гэмтсэн" гэж Собянины хэлснийг РИА Новости агентлаг иш татсан байна.
Тус мэдэгдлээс өмнө Москва хотын ойролцоо дэлбэрэлт болж, нисгэгчгүй онгоцууд нийслэл рүү чиглэн нисэж байгаа тухай мэдээллүүд гарчээ.
Одоогоор гэмтсэн амь үрэгдсэн хүн байхгүй гэж албаны хүмүүс хэлсэн байна
Ням гарагийн шөнө хоёр нисгэгчгүй онгоц Москва хотын төвд байдаг бизнесийн төвийн өндөр барилгуудыг довтолж, өөр нэг онгоцыг Москвагийн ойролцоо устгаж амжжээ.