“Алдар” спорт хорооны боксын дасгалжуулагч агсан, спортын мастер, дэд хурандаа Хорлоогийн Магваны нэрэмжит боксын тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө.
Бага нас, өсвөр, залуучуудын ангиллаар зохиогдсон энэхүү тэмцээнд 22 байгууллагын 118 тамирчин өрсөлдсөн бөгөөд Сэлэнгэ, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, Баян-Өлгий, Өвөрхангай аймгийн өсвөр, залуу боксчид, Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг спорт хороод, клубүүдийн тамирчид оролцлоо. Спортын мастер Х.Магван агсан 1982-1999 оныг хүртэл “Алдар” спорт хорооны боксын дасгалжуулагчаар ажилласан ба “Алдар”-ын боксчид түүний удирдлага дор Монголын бүх ард түмний спартакиадад 11 удаа түрүүлж, хоёр удаа дэд байрт шалгарч байсан юм. Ийнхүү тэмцээний байгууллагын дүнгээр тэргүүн байрт "Алдар" спорт хорооныхон шалгарч, “Ихэр бээлий” боксын клуб, “Радианс” боксын клубын тамирчид удааллаа.
Эх сурвалж: Ахмад Ж.Отгонбаяр