Нийслэлийн Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо, “Ирээдүй” хотхоны баруун талд “Дунд” голд эрэгтэй хүний цогцос хөвж байсан дуудлага иржээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж “Дунд” голоос 53 настай эрэгтэй иргэн Б-ын цогцсыг гарган, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн. Мөн Нийслэлийн Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Сонсголонгийн гүүр 2 хүүхэд “Туул” голын усанд боогдсон дуудлага долдугаар сарын 30-ны өдрийн 21:30 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б/17 настай, эрэгтэй/, иргэн Н /15 настай, эрэгтэй/ нар “Туул” голын салаанд боогдсон байсныг эсэн мэнд гаргажээ.