Монгол Улсын Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх бригадын генерал Д.Баасандамба БНМАУ-ын баатар, ЗХУ-ын 4 удаагийн баатар, Маршал Г.К.Жувовын нэрэмжит Зэвсэгт хүчний 327 дугаар ангид ажиллаж байна.
Энэ үеэр тус ангийг түшиглэн явагдаж байгаа оюутан цэргийн сургалтын төвийн өдөр тутмын үйл ажиллагаа, цагийн хуваарь, ар тал ахуй хангалт, хоолны амт чанар, цэргийн байр, хотхоны зохион байгуулалттай танилцаж, түрүүч, байлдагч нартай уулзлаа.
Мөн "Оюутан цэрэг-2023" цэргийн мэргэжил олгох сургалтад цэргийн хэргийн мэдлэг, дадлага, сургалт бэтгэлээр бусдыгаа манлайлсан зарим байлдагч нарт цол гардууллаа. Түрүүч цолоор Г.Шандас, А.Азжаргал, дэд түрүүч цолоор Б.Сүлдбаяр, Б.Цэлмэг, Э.Дөлгөөн, А.Төрболд, ахлах байлдагч цолоор Г.Хүрэлзүрх, О.Энхжавхлан, С.Чинтөгс, М.Сүхсайхан нарт олгогдсоныг гардуулан өгч баяр хүргэв.
Төгсгөлд нь албаа үлгэр жишээ хааж байгаа оюутан цэргийн төлөөлөл болгож түрүүч Г.Шандаст бригадын генерал Д.Баасандамба зүүж явсан бугуйн цагаа дурсгалаа.
Эх сурвалж: Хошууч Д.Ганбаатар