Зэвсэгт хүчний 167 дугаар ангийг түшиглэн явагдаж байгаа говийн бүсийн аймгуудын “Оюутан цэрэг-2023” цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалтад хамрагдаж буй дайчдын нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор энэ сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Улаан Загалмайн хороотой хамтран “Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх нь", "Эмнэлгийн анхан шатны тусламж” сэдэвт хичээлд хамрууллаа.
Энэ нь оюутан цэргүүдийн сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангах талаар Зэвсэгт хүчний Жанжин штабаас ирүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд явагдсан ажил юм.
Сургалтын хүрээнд оюутан цэргүүд “Монголын Улаан Загалмайн нийгэмлэг”-ийн нийгэмд үзүүлж буй эерэг нөлөө, түүний үр дүн, сайн дурын ажилтан байхын давуу талаар мэдээлэл олзворлов.
Мөн эрүүл мэндийн боловсролоо нэмэгдүүлж, анхны тусламжийн талаар мэдлэг, дадлага чадвар эзэмшихийн зэрэгцээ “Эрүүл мэнд, эрүүл харилцаа, эрүүл ирээдүй төлөө хамтдаа” уриалгыг дэвшүүллээ.
Эх сурвалж: Ахлах дэслэгч Б.БАТЗАЯА