Ирэх 11-р сард “Formula- 1” автомашины Гран При уралдаан анх удаа Лас Вегаст болно.
Уралдааны маршрут хот дотор явах бөгөөд олон ресторан, клуб, казино хувьд уралдааныг үзэх боломж нээгджээ.
Энэ үүднээс "Formula1"-ийн удирдлагууд тэдгээр байгууллагаас мөнгө авахыг хүсжээ.
Тодруулбал тэдгээр газруудын үйлчлүүлэгч бүрээс /хэд нь уралдааныг үзэж байгаагаас үл хамааран/ 1.5 мянган доллар авах гэнэ. Тэгэхээр 1500 хүний багтаамжтай клубууд “Formula-1” -ээс 2.25 сая долларын нэхэмжлэл авах юм байна.
Татгалзсан тохиолдолд цонх болон гаднах задгай тавцангуудыг нь сурталчилгааны сабараар хаахаас гадна үйлчлүүлэгчдийнх нь өөдөөс прожектрон гэрэл тусгахаар зэхэж байна.