Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт холбогдох хэргийг дөрөвдүгээр сарын 03-06-ны өдрүүдэд хянан хэлэлцэж шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн.
Тэгвэл өнөөдөр НЭХДЗШ шүүх шүүгдэгч Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.