Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Хараат багийн “Их цэгээн” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд 120 км-т, сумын төвөөс баруун хойд 28 км-т/ долоодугаар сарын 25-ны өдрийн 19.00 цагийн үед орсон аадар борооны улмаас 1 айлын 2 гэр нурж, 200 бог мал хорогдсон мэдээллийг хүлээн авсан аж.
Тус сумын харьяат малчин Д-ийн 2 гэр нурж, 150 ишиг, 50 ямаа хорогдсон тухай мэдээллийг Цагаан дэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.