АТГ-аас энэ оны эхний хагас жилд улсын хэмжээнд хувийн ашиг сонирхол болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргасан 44 мянган мэдүүлэг гаргагчийн хүрээнд хяналт, дүн шинжилгээ хийжээ.
Авлига, албан тушаалын гэмт хэргээр өмнө нь ял шийтгүүлсэн төрийн 14 албан хаагч байсныг хяналтаар тогтоосон байна. Энэ нь төрийн жинхэнэ албан хаагчид тавигдах хуулийн шаардлагыг зөрчсөн тул Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хандаж, нэр бүхий 14 төрийн жинхэнэ албан тушаалтныг “шүүр” ажиллагааны хүрээнд үүрэгт ажлаас нь чөлөөлүүлжээ.