Нийгмийн сүлжээний Фэйсбүүк цахим хуудсыг үндэслэгч Марк Зукерберг эхнэртэйгээ хоол хийж буй болон зэрлэг тахиа “агнасан” зураг нийтэд ил болов. Тэрбээр үүнд ихэд дургүйцэж байгаа бөгөөд хакерууд түүний хувийн фэйсбүүкт нэвтэрч, 14 зураг хулгайлсан байна. Тэд Зукербергийн фэйсбүүкийн кодыг нь өөрчилсөн төдийгүй 14 зургаас өөр мэдээлэл үзсэн байж магадгүй гэнэ.
АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обаматай уулзсан зураг хүмүүсийн сонирхлыг ихэд татаж, нууцаар уулзсан хэмээх хардалт дагуулах болжээ. Марк Зукерберг одоогоор ямар нэг мэдэгдэл хийгээгүй ч фэйсбүүкийн 850 сая хэрэглэгчийн мэдээлэл алдагдахгүй гэх баталгаа байхгүйг харуулсан хэрэг хэмээн олон нийтийн зүгээс шүүмжлэлд өртөж эхэллээ.