Сүхбаатар аймгйн Эрдэнэцагаан сум болон БНХАУ- ын ӨМӨЗО-ы Улиастай балгасын чиглэлд маргаашаас улс хоорондын зорчигч тээврийг эхлүүлэхээр болсныг Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ. Уг тээврийг даваагаас баасан гарагт өдөрт хоёр удаа тогтмол явуулах бөгөөд автобус нь Бичигт болон Зүүн хатавч боомтоор дайрах аж. Эрдэнэцагаан-Улиастай балгас хооронд насанд хүрэгчид 80 000, хүүхэд 40 000 төгрөгөөр зорчих ба БНХАУ-ын хилээр иргэд QR код уншуулан нэвтрэх шаардлагатай юм байна.