Цагдаагийн байгууллагад иргэн Ц-ээс Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороонд байрлах гэрээсээ манай охин У нь энэ оны долоодугаар сарын 23-ны өдрийн 20 цагийн үед гараад түүнээс хойш холбоо барихгүй, гэртээ ирээгүй байна гэх мэдээллийг бүртгэн, эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, хүүхдийг олж тогтоон, ар гэрт хүлээлгэн өгсөн.
Хүүхдийн эрүүл мэнд хэвийн ямар нэгэн халдлага, дарамт шахалтанд өртөөгүй байна.