Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр Баян-Өлгий, Сэлэнгэ аймгуудад үерийн улмаас эвдэрсэн гүүрэн байгууламжуудыг сэргээн засварлахад хөрөнгө гаргах тухай, “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон улсын конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Зөвшөөрлийг цахим хэлбэрээр олгох ажлын явцын талаар, “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын 2021 оны 103 дугаар тогтоолын хэрэгжилтийн тайланг “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаар хэлэлцэнэ. Мөн Монгол Улс дахь эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, үнийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар, Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ зэрэг 10 гаруй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.