Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням “Долоодугаар сарын 17-23-нд нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 26, аврах ажиллагааны долоо, үерийн 254 удаагийн дуудлагаар ажилласан бөгөөд дээрх дуудлагыг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 76.9 хувиар өссөн дүнтэй байна.
Дээрх хугацаанд гал түймрээс 3.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж, утаажилтын бүсээс 27 иргэнийг гаргаж, аврах ажиллагаагаар 3809 иргэний амь насыг аварч ажилласан. Он гарснаас хойш объектын гал түймрийн 1014, аврах ажиллагааны 300, нийт 1314 удаагийн удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны дуудлагатай харьцуулахад 0.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Туул, Хэрлэн, Тэрэлж голын эрэг дагуу давхардсан тоогоор 231 алба хаагч, 29 техниктэй үүрэг гүйцэтгэж, гол усны аюулд өртөж болзошгүй хоёр иргэнийг аварсан” гэв.