ХУСТАЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРААС 2023 ОНД 6 АЙМГИЙН 14 СУМДАД 620 ТОЛГОЙ МОНГОЛ ТАРВАГЫГ АМЖИЛТТАЙ СЭРГЭЭН НУТАГШУУЛЛАА
Тарвага сэргээн нутагшуулснаар экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, хөрсний доройтол, цөлжилтийг сааруулах, хөрсний агаарын солилцоог хангаж, бэлчээр нөхөн сэргэхэд чухал үүрэгтэй. Хустайн Байгалийн Цогцолборт газраас 2023 онд Төв, Архангай, Орхон, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн 14 сумдад 620 толгой Монгол тарвагыг амжилттай сэргээн нутагшуулсан талаар БОАЖЯ-аас мэдээллээ.