Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн Сургалтын төвд явагдаж байгаа “Оюутан цэрэг-2023” сургалтад хамрагдаж буй бүрэлдэхүүний гар нийлэмжтэй ажиллагааг хангах, бие бялдар, тэсвэр хатуужил олгох, сэтгэл зүйн бэлтгэлжилтийг ахиулах зорилгоор энэ сарын 22-ны өдөр “Тактик, тусгай бэлтгэлийн цогцолбор” 20 километрийн явган маршийг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү 20 километрийн явган маршийн хичээлийн явцад хариуцлагын бүсийн газар орныг хэсэгчлэн судлах, зэвсэг, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэлтэйгээр говь хээрийн газар орноор явган марш үйлдэж, жижиг бүлгийн байлдааны ажиллагаанд үүрэг гүйцэтгэх дадлага, ур чадварыг нэмэгдүүлж, төрөл бүрийн дасгал, нормативыг боловсруулж, говь хээрийн нөхцөлд гарын доорх материал ашиглан урц, оромж барих, гал гаргах зэрэг амьд гарах арга ухааны хичээлийг хослуулан явуулснаараа онцлогтой байлаа.
Эх сурвалж: Ахлах дэслэгч Б.Батзаяа