Ц.Хулан нарт холбогдох гэм бурууг шүүх хурал энэ сарын 20-нд эхэлж, нотлох баримт шинжлэн судалжээ. Мөн үргэлжлүүлэн долдугаар сарын 21-нд эд мөрийн баримт шинжлэн судалсан байна.
Яруу найрагч Ц.Хуланг гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт буруутган шалгаж шүүх хуралдаан гурав дахь өдрөө үргэлжилж, гэм буруутайд тооцлоо.
Ял оноох хурлыг маргааш үргэлжлүүлэхээр болжээ