Шинэчлэн найруулж баталсан Аялал жуулчлалын хуульд тур оператор, аяллын агентлаг, үйлчилгээний байгууллагуудыг бүртгэж, мэргэжил, арга зүйгээр хангах нийтийн эрх зүйн хуулийн этгээд буюу аялал жуулчлалын мэргэжлийн холбоо байгуулахаар тусгасан билээ. Үүний дагуу тус холбооны удирдлага сонгох, ёс зүйн дүрэм батлах зорилготой бүх нийтийн хурлыг өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа. Хурлаар аялал жуулчлалын мэргэжлийн холбооны удирдах зөвлөлийн 15, хяналтын зөвлөлийн есөн гишүүнийг томилж, ерөнхийлөгчөөр нь “Таванбогд групп”-ийн Ц.Баатарсайханыг сонгосон байна.
Бүх нийтийн хуралд тур оператор, аяллын агентлаг, жуулчны баазуудын төлөөллийг оролцуулан өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөсөн ч аялал жуулчлалын оргил үе тохиож буйтай холбоотойгоор ирц хангалтгүй байсныг салбарын мэргэжилтнүүд онцлов.
Бэлтгэсэн: Н.Мишээл