БНСУ-ын Сөүл хотын чиглэлд МИАТ ТӨХК аялал жуулчлалын оргил үе буюу зуны нислэгийн цагийн хуваарийн дагуу өдөрт 3-4, өвлийн нислэгийн цагийн хуваарийн дагуу өдөрт 1-2 нислэг үйлддэг.
Сөүл хотын нислэгийг /UBN-ICN-UBN/ В767-300ER, B737-800 маягийн агаарын хөлгөөр үйлдэж байна. Тус чиглэлд долоо хоногт дунджаар 6,606 зорчигч тээвэрлэсэн. /2023 оны 7-р сарын 9-15-ны хооронд тээвэрлэсэн зорчигчийн тоо/ Карго нислэгийн хувьд долоо хоногт 1-2 нислэг үйлддэг бөгөөд нэгж нислэгт дунджаар 10.8тн карго ачаа тээвэрлэж буй хэмээн ЗТХЯ-аас мэдээллээ.