ОХУ-д цахилгаан дамжуулах агаарын шугам тасарч, гэмтэл гарсантай холбоотойгоор Монгол Улсын зарим хэсэгт тог тасраад байсан юм. “Тосонцэнгэл УЦС” ХХК-аас Цахилгаан эрчим хүч хэвийн болсон гэх мэдээллийг өгч байна. Гэвч долдугаар сарын 22-ны өдөр буюу өнөөдөр 17:30-19:30 цагийн хооронд бүсийн хэмжээнд тогны хязгаарлалт хийнэ. Тодруулбал, 110кВ-ын Мөрөн-Тэлмэнгийн цахилгаан дамжуулах агаарын шугаманд гэмтэл устгах засварын ажил хийгдэх учраас цахилгаан эрчим хүч хязгаарлахаар болжээ.