Германы Франкфурт дахь “Deutsche Bank”-ны төв салбар руу өнгөрсөн пүрэв гаригт тэсрэх бөмбөг илгээмжээр явуулсан байсныг илрүүлж, мөрдөж байгаа талаар CNN мэдээлэв. Гар бөмбөг бүхий илгээмж банкны шуудангийн өрөөн өөс орон нутгийн цагаар 13.00 цагт илэрсэн тухай Нью-Йоркийн Цагдаагийн комиссар Пол Браун хэлжээ.
Тэрбээр уг хэргийг мөрдөн шалгах ажлыг ахалж байгаа юм байна. Илгээмжийн буцах хаягийг “Европын төв банк” хэмээн бичсэн байсан тул хайрцгийг эргэлзээгүй нээсэн тухайгаа комиссар П.Браун ярьжээ. Гэвч банкны ажилтан доктор Жозеф Аккерманы нэрээр ирсэн уг илгээмж дэх бөмбөг тэсрээгүй гэнэ. Тиймээс энэ илгээмж ямар нэг ажиллагааны дохио байж болзошгүй хэмээн үзэж цагдаагийнхан тус банкны НьюЙорк дахь салбарын хамгаалалтыг чангатгасан байна.
Р.ЦЭЦЭГ