Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн бие бүрэлдэхүүнд энэ сарын 21-ний өдөр "Аддиктологийн төв"-ийн эмнэг судлаач, сэтгэл судлаач Ч.Гантулгыг урьж "Цэргийн алба хаагдад эерэг хандлагыг төлөвшүүлэх арга зам", "Стрессээс хэрхэн урьдчлан сэргийлэх вэ" сэдвээр сургалт зохион байгуулав.
Сургалтаар офицер, ахлагч, ажилтан алба хаагчдаас сэтгэл зүйн сорил судалгаа авч сонирхолтой хөгжөөнт тоглоом, сэтгэл зүй, бие бялдрын дасгал хөдөлгөөнийг хийлгэж, бие бүрэлдэхүүний сэтгэлзүйн байдлыг дээшлүүлэх, хандлагаа өөрчлөх чадварыг олгосон сургалт болсон юм.
Эх сурвалж: Хошууч Д.Эрдэнэсувд