БНХАУ-ын Бээжингийн Ойн их сургуулийн Экологийн байгаль хамгаалалын сургуулийн эрдэмтэн судлаачид, докторант оюутнуудын хамтарсан баг Монголд ажиллаж байна. Тэд Монголын шувуу хамгаалалын төвийн судлаачид, Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтэнүүд ОХУ -ын баримтат киноны зураглаач, судлаач нарын уулзалт 2023 оны долдугаар сарын 17 -ны өдөр Дорнод хамгаалалтын захиргаанд боллоо.
Монгол дагуурын ДЦГ-т ховор болон нэн ховор шувууд (цэн тогоруу, хонин тоодог, эргийн шувууд)-ын судалгаа шинжилгээ хийх, тусгай сонирхлын шувууны аялал жуулчлалыг хөгжүүлэх, хүүхдүүдэд экологийн боловсрол олгох хамтарсан аялалыг хэрхэн хөгжүүлэх талаар санал солилцох, цаашдын хамтын ажиллагааны талаарх хэлэлцэж, Дорнод Монголын талыг дэлхийн өвд авах материалд хавсаргах, баримтат киноны зураг авалт эхлэж байна.
Мөн Монгол дагуурын ДЦГ-т Улз голын дагуу Цэн тогорууны судалгаа, МДДЦГ-т Хонин тоодогны судалгаа, эргийн болон усны шувуудын судалгаа, сансрын дамжуулагч зүүх судалгааны ажлыг эхлүүлэхээр болжээ.