Дорноговь аймгийн хэмжээнд ус, ариун цэврийн байгууламжийн аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах зөвлөх баг ажиллаж байна.
Зөвлөх багийн бүрэлдэхүүнд АШУҮИС, ШУТИС, Хот суурингийн ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Ус сувгийн удирдах газар, Монголын нийтийн аж ахуйн Үндэсний холбоо зэрэг байгууллагаас зөвлөх инженер, төсөвчин, эрүүл ахуйч нар багтсан байна.
Дээрх ажлын хүрээнд аймгийн аймгийн Ус,ариун цэврийн байгууламжийн аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн гишүүдэд сургалт зохион байгуулах, талбарын ажилтай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх юм.
Уг үйл ажиллагааны хүрээнд 14 сумыг хамарч, ариун цэврийн байгууламжийн аюулгүй байдлын төлөвлөгөө гаргах юм.