Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд 20 удаа, бусад Байнгын хороодтой хамтран хоёр удаа хуралдаж, давхардсан тоогоор нийт 50 асуудал, 126 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 15, Байнгын хорооны тогтоолын төсөл 12-ыг хэлэлцэн шийдвэрлүүлжээ.
Бие даасан хууль:
1.Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулга/2023.05.04/
2.Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга/2023.07.07/
3.Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга/2023.07.07/
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль:
1.Аялал жуулчлалын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай /2023.05.04/,
2.Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай /2023.05.04/,
3.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /2023.05.04/,
4.Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай /2023.05.04/,
5.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай /2023.05.04/,
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
тухай /2023.05.04/,
7.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /2023.05.04/,
8.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /2023.05.04/,
9.Хууль хүчингүй болсонд тооцох тухай /2023.07.07/,
10.Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай /2023.07.07/,
11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /2023.07.07/,
12.Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай /2023.07.07/,
13.Авто замын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай /2023.07.07/,
14.Барилгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай /2023.07.07/,
15.Төмөр замын тээврийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг дагаж мөрдөх журмын тухай /2023.07.07/,
16.Иргэний нисэхийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай /2023.07.07/,
17.Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай /2023.07.07/,
18.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай /2023.07.07/,
19.Улсын нисэхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай /2023.07.07/,
20.Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай /2023.07.07/,
21.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай /2023.07.07/,
22.Монгол Улсын хилийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай /2023.07.07/.
Монгол Улсын Их Хурлын тогтоол:
1.Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2023 оны төсвийн тухай,
2.Тогтоолын төсөл буцаах тухай /Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай,
3.Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай,
4.Хууль буцаах тухай /Аялал жуулчлалын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/-тай хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай, Зөвшөөрлийн тухай/,
5.Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай,
6.Тогтоолын төсөл буцаах тухай /Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай,
7.Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдуулан Байнгын хорооноос боловсруулсан/,
8.Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдуулан Байнгын хорооноос боловсруулсан/,
9.Хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай,
10.Монгол-Хятадын 1955 оны “Хилийн төмөр замын хэлэлцээр” болон “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор авах арга хэмжээний тухай,
11. Хянан шалгах түр хороо байгуулах тухай.
Ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Монголбанкны 2022 оны үйл ажиллагааны тайлан болон даатгалын салбарын эрх зүйн орчин, өнөөгийн нөхцөл байдлын талаар Сангийн яам болон Санхүүгийн зохицуулах хорооны мэдээллийг сонсож, УИХ-ын гишүүд тухайн салбарт тулгамдаж буй асуудал болон цаашид хуулийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах асуудлаар зөвлөмж өгчээ.