Дайргын голын дагуу хог, хаягдлыг тав хоногийн хугацаанд цэвэрлэжээ.
Тодруулбал, ”Welcome to Mongolia” арга хэмжээ, БОАЖ-ын Сайдын 02, 04 дүгээр албан даалгавруудын хүрээнд Онги-Таац голын сав газрын захиргаа нь Өвөрхангай аймгийн БОАЖГ, ХХҮГ, Арвайхээр ТҮГ-тай хамтран Дайргын голын дагуу аялагчид ихээр амардаг 12 км газрын хог, хаягдлыг ажил хөдөлмөр эрхлээгүй хөдөлмөрийн насны 15 иргэнээр 5 хоногийн хугацаанд цэвэрлүүлэх ажлыг зохион байгуулж, нийт 13 тонн хог, хаягдлыг хогийн нэгдсэн цэгт хүргэн ажилласан байна.