Нийслэлд стандартын бус самбар, сурталчилгааны хаяг их. Тэгвэл нийслэлийн Захирагчийн ажлын албанаас стандартын шаардлага хангахгүй болон зөвшөөрөлгүй байрлуулсан хаягийг цэгцлэх, буулгах ажлыг тогтмол зохион байгуулж буй. Улмаар буулгасан самбаруудынхаа оронд стандарт хангасан шинэ самбарууд байршуулах нь.
Нийслэл хотод гадна зар сурталчилгаа байрлуулахдаа Монгол хэлний Үндэсний бодлогын зөвлөлөөс гаргасан хаяг, хаягийн байгууламжийн MNS 52835:2022 стандартыг хэвшүүлнэ хэмээн Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа хэлэв.
Улмаар гадна зар сурталчилгааны самбар, хаягийн байгууламж нь хотын гудамж, барилга байшингийн өнгө төрхтэй уялдсан, хяналтын камер, гэрлэн дохио, авто замын тэмдгийн үзэгдэх орчныг халхлахгүй, засвар үйлчилгээг тогтмол хийж, бүрэн бүтэн байх ёстойг тэрбээр онцолжээ.