Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хад суурьшлын бүсэд өчигдөр 17:30 цагаас 18:00 цагийн хооронд түр зуурын аадар бороо орсон. Гэвч тухайн суурьшлын бүс дэх айл өрхийн гэр, аж ахуй нэгж байгууллагын байр усанд автжээ. Аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид үерийн даланг сэтлэн усыг гадагшлуулсан байна. Усыг соруулж, 00:37 цагт аюулгүй болгожээ. Цагаан хад нь аймгийн төвөөс зүүн урд зүгт 344 км-т, сумын төвөөс урд зүгт 100 км-т байрладаг.
2023 оны долдугаар сарын 19-ний 08 цагаас 20-ны 08 цаг хүртэлх хугацаанд орсон хур тунадасны хэмжээ Цогт-Овоо 24.0мм, Булган 23.0мм, Цогтцэций 22.0мм, Мандал-Овоо, Номгон 20.0мм, Баян-Овоо 15.0мм, Хүрмэн 12.0мм, Даланзадгад 12.0мм, Баяндалай 10.0мм, Ноён 8.8мм, Сэврэй 6.7мм, Манлай 3.0мм-т хүрчээ.