Архангай, Завхан, Хэнтий, Төв, Говь-Алтай аймгийн 100 жилийн ой тохиож байна. Архангай аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны ерөнхий найруулагчаар Б.Тамир ажиллаж байна. Тус аймгийн 100 жилийн ойг долдугаар сарын 26-28-нд “Ара комплекс”-т тэмдэглэнэ. Архангай аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмын нээлт, хүчит бөхийн барилдаан, хаалтын шоу тоглолт үнэ төлбөргүй. Харин 100 жилийн ойг тэмдэглэх, бэлтгэл ажлыг зохион байгуулах зургаан салбар хороог аймгийн Засаг даргын захирамжаар байгуулж, долдугаар сарын 1-нээс сарын туршид өдөр бүр үйл ажиллагаа,урлаг соёлын хөтөлбөрийг төрөл жанраар нь зохион байгуулж, явуулын цирк, амьтны хүрээлэн ажиллаж байна. Архангай аймгийн хэмжээнд тэгш ойтой Их тамир, Тариат, Хашаат, Хотонт, Цахир, Цэнхэр сумын наадам долдугаар сарын 16-18ны өдрүүдэд үргэлжилж байна.