Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн Сэхээний тасгийн дүрс оношилгооны компьютерын процессорыг хулгайд алдсан талаар нэгэн иргэн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн.
Тодруулбал, Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд долоодугаар сарын 16-ны өдрийн 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нэгдсэн эмнэлгээс дүрс оношилгооны компьютерийн процесор хулгайд алдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн аж. Мэдээллийн дагуу шалгаж, хулгайлах төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг тогтоон, хулгайд алдагдсан процесорыг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.