Архангай аймгийн 100 жилийн ойг угтаж Цэцэрлэг хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн ая тухтай амьдрах орныг бүрдүүлэх зорилгоор долоо хоногийн хугацаатай аяныг өнөөдрөөс эхлүүллээ. "Архангай-100 Иргэдийн оролцоо" бүх нийтийн цэвэрлэгээ, тохижилтын ажлыг долдугаар сарын 17-24-ний хооронд зарлаж байна. Тохижилт, цэвэрлэгээний ажилд оролцож буй сайн дурын 40 иргэний хамт Булган уулын баруун, зүүн суга, Сүрьеэгийн амны голын эх, шинэ эмнэлгийн урд талын эрэг дагуу, Янгиртай хясаанаас Цагаан хаалга хүртэлх хог хаягдал цэвэрлэж байна.